Цахим хэлэлцүүлэг хийлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Төв /МОНЦАМЭ/. Төв аймгийн ЗДТГ-ын “Соёмбо” танхимд “Мал хулгайлах гэмт хэргийн ялын бодлогын талаар малчид, иргэдээс ирүүлсэн өргөдлийн дагуу холбогдох албан тушаалтнаас тайлбар, мэдээлэл авах цахим хэлэлцүүлэг”-ийг энэ сарын 5-нд зохион байгууллаа. Хэлэлцүүлгийг УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг онлайнаар удирдсан байна.
Хэлэлцүүлэгт аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг
зохицуулах салбар зөвлөлийн гишүүд, аймаг дахь цагдаагийн газрын удирдлага, мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх
тасгийн алба хаагчид, аймгийн ЗДТГ-ын
хууль, эрх зүйн хэлтсийн мэргэжилтнүүд,
энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болсон иргэд, малчдын төлөөлөл оролцлоо.



Related news

Their Majesties the Emperor and Empress of Japan Visit Memorial Complex for Japanese Nationals
1 day

MiningWeek & MinePro 2025: “Mining Momentum in Mongolia: Driving Progress and Responsibility”
3 days