Ноолуур дунджаар 53-64 мянган төгрөгийн үнэтэй байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-10-15 11:50:01

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ямааны цагаан ноолуурын үнэ Орхон, Хөвсгөл аймагт кг нь 65 мянган төгрөг байна.

Энэ нь хамгийн өндөр үнэ бөгөөд бусад аймагт дунджаар 53-64 мянган төгрөгийн үнэтэй байна. Баянхонгор, Булган, Дорнод аймагт ноолуур кг нь 50 мянган төгрөг байгаа нь хамгийн бага үнэ болж байна.

ҮСХ-ноос гаргасан малын зах зээлийн дундаж үнийн мэдээллээр нас гүйцсэн эр хонь Орхон аймагт 200 мянган төгрөг байгаа нь хамгийн өндөр үнэ болж байна. Харин Дорнод аймагт эр хонь 125 мянган төгрөгийн үнэтэй байна.

Хонины ноостой нэхийний дундаж үнэ Орхон аймагт 3.5 мянган төгрөг, Завхан, Увс аймагт 1.5 мянган төгрөг, бусад аймагт 2.5-3.0 мянган төгрөг байна. 

Related news