Нэгж талбайгаас 120,5 центнер төмс хураан авч байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн төмс, хүнсний ногоо тариаланчид энэ
намар нэгж талбайгаас 120,5 центнер ургац хураан авч байна. Аймгийн хэмжээгээр 500
гаруй өрх, аж ахуйн нэгж төмс, хүнсний ногоо тариалдаг юм.
Одоогоор 353,3 га-гаас төмс хураахаас 307,5 га талбайн ургацыг хурааж төмсний ургац хураалт 87,0 хувьтай байна. Харин 492,3 тонн хүнсний ногоо
хурааж, ургац хураалт 72,1 хувьтай байгаа аж. Орхон, Булган, Бүрэгхангай, Дашинчилэн
суманд төмс, хүнсний ногооны ургац хураалт дуусаад байна гэж аймгийн Хүнс,
хөдөө аж ахуйн газраас мэдээллээ.
Related news

Their Majesties the Emperor and Empress of Japan Visit General Education School in Ulaanbaatar
1 day

General Police Department: Facilities Ready to Assist Lost Children During Naadam Celebrations
1 day

MiningWeek & MinePro 2025: “Mining Momentum in Mongolia: Driving Progress and Responsibility”
3 days