Иран, Казахстан хоёр 40 гаруй санамж бичигт гарын үсэг зурж, 9 хэлэлцээр байгуулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-04-11 15:36:59

ТЕГЕРАН. /IRNA/. Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев тэргүүтэй Казахстан улсын төлөөлөгчид өнөөдөр Иранд айлчилна.

Хоёр өдөр үргэлжлэх уг айлчлалын үеэр талууд хамтын ажиллагааны 9 хэлэлцээр болон эдийн засаг, хөдөө аж ахуй, банк санхүүгийн салбарыг хамарсан 40 гаруй санамж бичигт гарын үсэг зурах ажээ.

Мөн хоёр улсын хувийн хэвшлийнхэн хөдөө аж ахуй, аж үйлдвэр, уул уурхай, эрчим хүчний салбарт хамтран ажиллах хэлэлцээр байгуулна.

Төв Азийн орнуудын дотроос Иран улс нь Казахстантай эдийн засаг, улс төр, худалдааны хамгийн өргөн хамтын ажиллагаатай ажээ.

Д.Нямтулга

 

Related news