Ерөнхийлөгчийн зарлигийг хүчингүй болгох асуудлаар УИХ-ын даргад хандав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-04-06 21:43:08

УИХ-ын гишүүн Г.Уянга өнөөдөр Ерөнхийлөгчийн зарлигийг хүчингүй болгох асуудлаар УИХ-ын даргад ханджээ.

Татвар төлөхөөс зайлсхийсэн хэргээр шийтгэгдсэн АНУ-ын иргэн Жастин Капла, БНФУ-ын иргэн Кристобал Ж.Дэвид, мөн улсын иргэн Хилармон В.Кажуком ЖР нарт Ерөнхийлөгч өнгөрсөн оны эхээр уучлал үзүүлсэн. Ерөнхийлөгчийн энэхүү зарлиг нь Үндсэн хууль зөрчсөн хэмээн үзэж, зарлигийг хүчингүй болгох асуудлыг УИХ-аар хэлэлцэж өгөхийг хүссэн хүсэлтээ Г.Уянга гишүүн гаргасан байна.

Түүнчлэн УИХ-аас Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргаж Ерөнхийлөгчийг Үндсэн хууль зөрчсөн эсэх талаар дүгнэлт гаргуулж өгөхийг хүссэн өөр нэг албан бичгийг давхар хүргүүлсэн аж. 

Б.Туул

Related news