Бүтээлч ажлаар эмнэлгийн баяраа угтжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Сэлэнгэ аймгийн Мандал сумын Нэгдсэн эмнэлгийн хамт олон “Эмнэлгийн ажилчдын баяр”-ын өдрөө бүтээлч ажлаар угтжээ.
Тус эмнэлгийн цахилгаанчин Н.Энхболд эмнэлгийнхээ хашаанд гүний худаг гаргасан бол эмнэлгийн хамт олон гал тогооны тоног төхөөрөмж, ариун цэвэр, халдвар
хамгааллын нөхцөлийг сайжруулах үүднээс их засварын ажил хийжээ.
Түүнчэн эмнэлгийн хамгийн чухал хэсэг болох халдвараас сэргийлэх ариутгалын тасгийн хуучирсан тоног төхөөрөмжийг шинэчлэх хүсэлтийг аймаг, сумын удирдлагууд, ИТХ-ын гишүүдэд тавьсаны дагуу аймгийн хөрөнгө оруулалтаар ариутгалын тасгийн тоног төхөөрөмжийг шинэчилжээ.
Бүтээлч ажлыг Захиргаа аж ахуйн тасгийн цахилгаанчин, мужаан,
засварчин, манаач, жолооч, гал тогооны ажилчид, амбулаторийн тасгийн эрхлэгч,
ахлах сувилагч, ариутгалын тасгийн ажилчид гээд бүхий л хүний хүч хөдөлмөрөөр гүйцэтгэжээ.