Хөрөнгийн бирж 276.528 ширхэг хувьцаа арилжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-08-05 17:55:51

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн бирж өнөөдөр I, II, III ангиллын 33 ХК-ийн 106.7 сая төгрөгийн үнийн дүн бүхий 276.528 ширхэг хувьцаа арилжив.

Энэ өдөр 13 ХК-ийн хувьцааны ханш өссөн бол мөн тооны ХК-ийн хувьцааны ханш буурч, 7 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа.

Үүнээс "Бөөний худалдаа" болон "Хүрд" XK-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Ноёт хайрхан” болон "Стандарт агрикалчер групп ХК-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

"TOP 20" индекс 0.14 хувиар өсч, 20594.51 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ  2,531,944,858,197 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.     

 

Related news