Сэлэнгийн нутгаар үргэлжилсэн бороо орно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Сэлэнгэ аймгийн нутгаар ойрын
өдрүүдэд үргэлжилсэн бороо, бусад хугацаанд дуу цахилгаантай усархаг
бороо орохыг аймгийн УЦУОШГ-аас мэдээллээ.
Иймээс болзошгүй үер ус, нөөлөг салхи, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
Долдугаар сарын 25-наас 29-нийг хүртэлх тав хоногийн
цаг агаарын урьдчилсан мэдээгээр 25, 29-нд ихэнх
сумын нутгаар бороо орно. Харин 26, 28-нд зарим
сумын нутгаар түр зуурын бороо орох аж. Бусад хугацаанд бороо
орохгүй. Салхи борооны өмнө ширүүсч шөнөдөө 13-18 хэм,
өдөртөө 27-32 хэм дулаан байна.