Ахуйн гал түймрээс сэрэмжтэй байхыг анхааруулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВОй хээрийн болон объектын түймрээс сэрэмжтэй байхыг Төв аймгийн Онцгой байдлын газраас анхаарууллаа.
Ялангуяа иргэдийн хайхрамжгүй үйлдлээс болж, ахуйн түймэр гарч болзошгүйг сануулж байгаа юм. Тухайлбал: 3-р сарын 30-ны 18 цаг 47 минутад Зуунмод сумын Зүүндэлгэр багт 3х4 харьцаатай амбаар, өвлийн дулаалгатай таван ханатай гэр шатаж,Гал унтраах, аврах 24-р анги гал тархахаас сэргийлж, даруй арга хэмжээ авсан байна.
Иймд үнс нурам ил асгахгүй, цахилгааны утасны аюулгүй байдлыг хангах, бага насны хүүхдийг шүдэнз, асаагуураар тоглуулахгүй байхыг анхааруулав. Онцгой байдлын газарт он гарсаар гал түймрийн долоон дуудлага иржээ.
Төв аймаг Ш.Шүрэнцэцэг
Related news

“Chinggis Khaan” International Airport Became One of the World’s Ten Most Improved Airports
18 hours

Health Minister Meets ADB Country Director to Discuss Projects and Programs in Health Sector
10 days