Кевин Дюрант Бруклин Нетс багтай 164 сая ам.долларын гэрээ байгууллаа
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
ВАШИНГТОН. /Anadolu/. АНУ-ын өрнөд бүсийн Голден Стэйт Уорриорз багийн довтлогч Кевин Дюрантын хүндэтгэлд зориулж, түүний 35 дугаарыг мөнхөлнө гэж тус багийн эзэн Жо Лакоб мэдэгдэв.
“Гурван жилийн өмнө түүнийг ирэхэд бид бүгд баяртай байсан. Тэрбээр тоглолтын хамгийн шилдгүүдийн нэг байсан бөгөөд мэргэжлийн сагсан бөмбөгийн лигт хамгийн хурдан өсөж дэвжсэн тоглогч юм” гэж Ж.Лакоб хэлээд, “намайг энэ багт байх хугацаанд дахин ямар ч тоглоч 35 дугаартай өмсгөл өмсөхгүй” гэжээ.
Кевин Дюрант дорнод бүсийн Бруклин Нетс багтай дөрвөн жилийн 164 сая ам.долларын гэрээг байгуулсан байна.
Related news

“Chinggis Khaan” International Airport Became One of the World’s Ten Most Improved Airports
15 hours

Health Minister Meets ADB Country Director to Discuss Projects and Programs in Health Sector
10 days