"Авьяас" уралдаан эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2019-05-03 18:22:32

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын нэрэмжит “Авьяас-2019” уралдаан өнөөдөр цэцэрлэгийн насны хүүхдийн хамтлаг, хөгжмийн төрлөөр эхэллээ.

Энэ удаагийн “Авьяас” уралдаанд 2000 гаруй хүүхэд оролцож, урлаг, уран бүтээлийн 29 төрлөөр цэцэрлэг, бага, дунд, ахлах насны ангилалд авьяас чадвараа сорин өрсөлдөхөөр бүртгүүлсэн байна. Хүүхдийн урлаг, уран бүтээл, оюуны авьяасыг хөгжүүлэх, багш, хүүхдийн урлаг, гоо зүй, оюуны мэдрэмжийг дээшлүүлэх, хамт олонч байдал, олон нийтийн ажилд идэвх санаачилгатай оролцох, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхийг дэмжих зорилго бүхий уг уралдаан тэмцээнд хүүхэд багачууд ихээхэн ач холбогдол өгч оролцдог болсон бөгөөд жил ирэх тусам хамрагдах хүүхдийн тоо өссөөр байна.

Related news