Сэлэнгэ аймаг дэлхийн аваргуудтай болов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСэлэнгэ/МОНЦАМЭ/. Арабын нэгдсэн Эмирэт улсын Абу-Даби хотноо болж буй Жюү-жицүгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний өсвөр үеийн -45кг жинд барилдсан “Шинэ бадрах” дэвжээний тамирчин Б.Шинэтулга, Г.Батцэцэг нар алтан медаль, н.Шинэхүү мөнгө, Г.Мөнхтуяа хүрэл медаль тус тус хүртжээ.
Тус тэмцээн энэ сарын 19-26-ны өдөр Арабын нэгдсэн Эмират улсад болж байгаа юм. Энэхүү Жюү-Жицү бөхийн өсвөр үе, насанд хүрэгчдийн ДАШТ-нд Монгол Улсаа
төлөөлөн Сэлэнгэ аймгаас 9 тамирчин оролцож
байгаа юм.