Онцгой байдлын газрын хоёр албан хаагч түймэрт өртжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАНБулган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Баянгол гэдэг газар гарсан
гал түймэрт ажиллаж байсан Орхон аймгийн Онцгой байдлын газрын хоёр албан хаагч
гэмтэл авчээ.
Түймэр
унтраахаар ажиллаж байх үед салхи ихтэй, зарим үед 10-14 м\сек хүртэл салхилж
байснаас эдгээр албан хаагчид галд өртөж нүүр, гар, өвдөг нь түлэгдсэн аж.
Тэднийг Сэлэнгэ сумын Эрүүл мэндийн төвд анхан шатны
тусламж үзүүлэн, Орхон аймагт хүргүүлсэн гэж аймгийн Онцгой байдлын газраас
мэдээллээ.
Related news

Their Majesties the Emperor and Empress of Japan Visit Memorial Complex for Japanese Nationals
1 day

MiningWeek & MinePro 2025: “Mining Momentum in Mongolia: Driving Progress and Responsibility”
3 days