УИХ-д иргэд дүн тавина

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-03-22 14:48:06

УИХ-д дүн тавих сонгогчдын цуглааныг “Эвлэн мандах хүч” хөдөлгөөнөөс өнөөдөр Тусгаар тогтнолын талбайд зохион байгууллаа.

“Эвлэн мандах хүч” хөдөлгөөний тэргүүн Ц.Мөнхбаяр,” Бид цуглааны үр дүнг тодорхой болгохын тулд иргэдээр шилэн хоргонд хар цагаан цаас хийлгэж байна. Өөрөөр хэлбэл талбайн голд санал авах хоёр хайрцаг байрлуулсан. Иргэд УИХ-ын үйл ажиллагааг сайн хэмээн дүгнэвэл зүүн талын хайрцагт цагаан цаас, муу гэж дүгнэж байгаа бол баруун талын хайрцагт хар цаасыг хийж байгаа юм. Санал өгч буй цаасны тоо, өнгөнд дүгнэлт хийж, сайныг нь яаж улам сайн болгох уу, мууг нь яаж засч залруулах уу гэдгийг  шийднэ” гэв.

Санал асуулгын хариуг цуглаан өндөрлөхөд олон нийтэд танилцуулна. УИХ, Засгийн газрын үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгөх, хариуцлага тооцох зорилготой уг цуглаанд оролцох хүсэлтийг УИХ-ын дарга З.Энхболдод хүргүүлсэн ч тэрбээр орон нутагт ажиллаж байгаа тул очих боломжгүй гэсэн хариуг өгчээ.

Э.Бат-Уянга

Гэрэл зургийг Т.Чимгээ

Related news