Ноос боловсруулах Монгол, Германы хамтарсан төсөл хэрэгжиж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГУлаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол,
Германы улсын Худалдаа, аж үйлдвэрийн танхим хамтран “Нэмүү
өртгийн сүлжээг дэмжих” (Pro Value) төсөл хэрэгжүүлж байна.
Төслийн
багийнхан Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 6-р багт “Хонь хяргах, угаах
загвар төв” байгуулж, “Хонины ноосны нэмүү өртгийн сүлжээг дэмжих төсөл”-өөр
гар үйлдвэрлэл эрхлэгчдийг чадваржуулах, эсгий бүтээгдэхүүн үйлдвэрлэх, малчдыг
хонь хяргах төхөөрөмжтэй харьцаж сургах цуврал сургалтыг хийж байна. Дээрх төслийг танилцуулж, туршлага солилцсон уулзалт
МҮХАҮТ-д боллоо. Төслийн багийн ахлагч Рольф Шпайт, “Манайх
МҮХАҮТ-аас гадна Монголын Ноос үйлдвэрлэгчдийн холбоотой
хамтран ноосон бүтээгдэхүүний нэмүү өртгийн сүлжээг сайжруулах талаар хамтран
ажиллаж ирлээ. Зорилго нь
хонины ноосыг боловсруулж нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн бий болгох юм.
Ингэснээр орон нутагт ажлын байр бий болж,
малчдын орлогыг нэмэгдүүлнэ. Мөн монголчууд малаас гарах түүхий эдээ
хаягдалгүйгээр боловсруулж, нэмүү өртөг шингээн дэлхийн зах зээлд гаргах, олон
улсын стандарт, шаардлагад
нийцсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, тэдгээрийн нэр төрлийг олшруулах
боломжтой” гэлээ.
Төслөөс Архангай аймагт байгуулсан хонь хяргаж, угаах загвар төв нь Монголдоо анх удаа барьсан цогц үйлчилгээний төв бөгөөд Эрдэнэбулган сумын ойр орчмын 10 мянга орчим толгой малыг хамруулах боломжтой аж.
“Нэмүү өртгийн сүлжээг дэмжих” төслийн уулзалт, сургалтанд 21 аймгийн хүнс, ХАА-н
газрын ноосны урамшуулал хариуцсан мэргэжилтнүүд болон ШУТИС-ийн Хөнгөн
үйлдвэрийн судалгаа хөгжлийн хүрээлэн, ХААИС-ийн МАА- биотехнологийн сургууль, СЭЗДС-ийн эрдэмтэн багш нар, АХБ-ны “ХАА-н нэмүү өртгийн сүлжээг дэмжих”,
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Ноолуурын тогтвортой өртгийн сүлжээ” төслийн
төлөөлөл оролцож, орон нутгийн үйлдвэрлэгчид туршлага солилцон, ноос, ноолуурын
хялгас ялгах, шивмэл эсгийн үйлдвэрлэл болон ээрмэл утасны, мөн хивс, ноосон
даавууны үйлдвэртэй танилцав.
Монгол Улсад өнөөдрийн байдлаар 20 шахам сая хонин
сүрэгтэй, жилд 20-22 мянган тонн ноос бэлтгэж байгаагийн 95-96 хувийг нь бүдүүн
ноос эзэлдэг байна. Монгол
хонины ноосоор гэрийн эсгий, эсгий гутал, ахуйн хэрэглээний бүтээгдэхүүн
үйлдвэрлэхээс гадна нэгдүгээр зэргийн ноосыг хоёрдугаар зэргийнхтэй бага зэрэг
хольж жилд 800-900 мян метр цэвэр ноосон хивс үйлдвэрлэж байна. Мөн 10 мянга
орчим тонн ноосоор
эсгий, хивс үйлдвэрлэж, үлдсэн 10-12 мян.тонныг нь угааж БНХАУ-д экспортод
гаргадаг.
Өнөөдөр ноос боловсруулах салбарт хивс үйлдвэрлэх, нэхэх,
ээрэх үйлдвэр, нэхээсгүй эдлэл үйлдвэрлэх, угаах үйлдвэр, хялгас ялгах, сүлжих,
эсгий эдлэл үйлдвэрлэх, эсгийлэх нийт 291 үйлдвэр ажиллаж байна.