"Архидалт, авлигаас ангид байгууллага, хамт олон" болохыг уриалжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-03-22 23:43:54

Сэлэнгэ/МОНЦАМЭ.Сэлэнгэ аймгийн Хушаат сум 2014 оноос эхлэн "Архигүй сум" аян, хөдөлгөөнийг өрнүүлэн багагүй амжилтанд хүрээд байгаа ажээ. Иймээс энэхүү ажлаа цаашид улам эрчимжүүлэх, мөн аймгийн "Архидалттай тэмцэх" хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор тус сумын Засаг дарга Б.Атартулга санаачлан нэгэн уриалгыг хүргүүлээд байна.

Тэрээр "Архидалт, авилгаас ангид байгууллага, хамт олон" болохыг уриалж, энэхүү уриалгаа ил тод, нүдэнд ил харагдах газарт тавьж, сурталчлахыг даалгажээ. Сумын Засаг дарга эл уриалгаа сумынхаа төр, төсвийн байгууллагууддаа нэн түрүүнд хүргэхийн зэрэгцээ тэдний ажилд амжилт хүссэн байна. Өмнөх жилүүдийн үр дүнгээс харахад сумын төвөөр дэмий сэлгүүцэж, архи уух, албан байгууллагаараа архидалт зохион байгуулах зэрэг үзэгдлүүд арилсан зэрэг үр дүн харагдсан байна. Мөн архины хэрэглээ мэдэгдэхүйц багассан байдал өрхүүдэд мэдэгдсэн гэнэ.   

 

Related news