Шинэ булгаа хашиж хамгаалахаар болов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬДорноговь аймгийн Дэлгэрэх сумын нутаг Шар модны шивээ толгой гэдэг нутагт газар хөдлөлт, байгалийн зүй тогтлын улмаас нэгэн шинэ булаг 2015 оны наймдугаар сард бий болсон билээ.
Говь хээр талд оргилон урссан булаг рашааныхаа эхийг орон нутгаас хашиж хамгаалах зорилгоор төсөл бичиж санхүүжилт авахаар зарим албаны хүмүүс хөөцөлдөж эхэлсэн байна.
Одоогоор булгийн эх нь намагжиж хүн мал, машин тэрэг явахад хүндрэл үүсгэж болзошгүй болсон бөгөөд 1.1 км газар урсаад байгаа юм.
Шинэ булаг өвлийн цагт харзлан урссан бол зуны цагт хүн малын ундаалах, амарч зугаалах газрын нэг болох магадлалтай учир эртнээс булгийн эхийг хамгаалах, хаяг таних тэмдэгжүүлэх шаардлагатай байгаа аж.
Х.Эрдэнэбулган