Архангай аймгийн АН-ын удирдах ажилтны зөвлөгөөн болж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРАрхангай аймгийн АН-ын анхан дунд шатны намын удирдлагууд оролцсон удирдах ажилтны зөвлөгөөн Баянгол дүүргийн Ардчиллын өргөөнд эхэллээ.
Зөвлөгөөнд АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Эрхэмбаяр, УИХ-ын гишүүн Н.Батбаяр, Архангай аймгийн АН-ын дарга, Засаг дарга Д.Бат-Эрдэнэ, ИТХ-ын дарга Д.Мөнхбат АН-ын Улс төрийн бодлогын газрын дарга Д.Анхбаяр нар оролцож байна.
АН-ын дарга, УИХ-ын дарга З.Энхболд зөвлөгөөнд оролцож өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажил хийгээд цаашид хийхээр төлөвлөж байгаа ажлын талаар танилцуулга хийв.
Энэ үеэр Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүд, тус аймгийн 19 сумын АН-ын намын үүрийн дарга, аймгийн төвийн багуудын намын үүрийн дарга нар АН-ын дарга З.Энхболдоос цаг үеийн зарим асуудлаар асуулт асууж, хариулт авч байна.
Зөвлөгөөн өнөөдөр дуусна.
Б.Туул