Дэлхийн банкны ерөнхийлөгч огцорно
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГВАШИНГТОН. /TASS/. Дэлхийн банкны /ДБ/ ерөнхийлөгч Жим Ён Ким хоёрдугаар сарын 1-нд албан тушаалаасаа огцрохоор болжээ.
ДБ-ны гүйцэтгэх захирал Кристалина Георгиева ерөнхийлөгчийн үүргийг түр гүйцэтгэнэ гэж тус банкны даваа гарагт нийтэлсэн мэдэгдэлд дурдсан байна.
Жим Ён Кимийн бүрэн эрхийн хугацаа 2022 онд дуусах байсан боловч банкир хувийн салбарт буцахаар шийджээ. Тэрбээр ДБ-ны ерөнхийлөгчийн албанд 2012 оны долдугаар сарын 1-ний өдөр таван жилийн хугацаатайгаар сонгогдсон бөгөөд 2016 онд тус банкны захирлуудын зөвлөл түүнийг энэ албанд дахин сонгосон байна.
Related news

Their Majesties the Emperor and Empress of Japan Visit General Education School in Ulaanbaatar
1 day

General Police Department: Facilities Ready to Assist Lost Children During Naadam Celebrations
1 day

Their Majesties the Emperor and Empress of Japan Visit Memorial Complex for Japanese Nationals
1 day

MiningWeek & MinePro 2025: “Mining Momentum in Mongolia: Driving Progress and Responsibility”
3 days