"Brent" маркийн нефтийн үнэ өсчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГМОСКВА. /RIA Novosti/. Баасан гарагт 2-3 хувиар буурсныхаа дараа нефтийн үнэ даваа гарагийн өглөө өсч эхэлснийг арилжааны мэдээлэл харуулжээ.
Лондоны биржид даваа гарагийн өглөө "Brent" маркийн нефтийн хоёрдугаар сард худалдаалагдах гэрээний үнэ нэг торх нь 0.15 хувиар өсч, 60.37 ам.доллар болсон бол "WTI" маркийн нефтийн үнэ 0.37 хувиар өсч, нэг торх нь 51.66 ам.долларт хүрсэн байна.
Нефтийн үнэ ийнхүү өссөнд АНУ-д одоо ажиллаж байгаа өрөмдлөгийн тоног төхөөрөмжийн тооны талаарх мэдээлэл нөлөөлсөн аж. 12 дугаар сарын 14-нд дууссан долоо хоногийн хугацаанд АНУ-д нефтийн өрөмдлөгийн цооногуудын тоо дөрвөн нэгжээр буурч 873 нэгж боллоо гэж Америкийн нефть, хийн үйлчилгээний "Baker Hughes" компани баасан гарагт мэдээлжээ.