Сүхбаатар аймагт сонгуулийн насны 38822 иргэн байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2016-03-07 13:40:16

УИХ болон аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийг сонгох сонгууль 6-р сарын 29-нд болно. Сонгуулийн тухай хууль зааснаар 3-р сарын 1-ний өдрөөс эхлэн сонгогчдийн нэрсийн жагсаалтыг нийтэд зарлах ёстой. Сүхбаатар аймгийн хэмжээнд 38822 иргэн сонгуульд саналаа өгнө.

Сонгуулийн тухай хуулийн 61 дэхь хэсгийн 6-д зааснаар  3-р сарын 1-ний өдрөөс эхлэн сонгогчдийн нэрсийг жагсаалтыг нийтэд зарлах ёстой. Үүнтэй холбоотой мэдээллийн аймаг дүүргийн улсын бүртгэлийн газар хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээллэх үүрэгтэй. Сүхбаатар аймагт сонгуулийн насны 38822 иргэн байна. Харин Баруун-Урт сумын хэмжээнд сонгуулийн насны 13 мянга гаруй иргэн бий гэсэн судалгаа гарчээ.

Мөн аймгийн сонгуулийн хороо 70 хоногийн өмнө байгуулагдах ёстой бөгөөд 4-р сарын 18-н гэхэд ажилдаа орсон байна. Сонгууль болохоос 60 хоногийн өмнө иргэдийн харъяалал, засаг захиргааны шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах ажээ.

Т. Одончимэг

Related news