“Toyota” компанийн борлуулалт ихээхэн нэмэгджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГТОКИО. /NHK/.
Японы автомашин үйлдвэрлэгчдийн
томоохон төлөөлөгч “Toyota”
компанийн борлуулалт энэ оны эхний хагасын байдлаар ихээхэн нэмэгдсэн бөгөөд энэ
нь Хятад болон Азийн зах зээлийн эрэлт нэмэгдсэнтэй холбоотой ажээ.
Компанийн төлөөлөгчийн
мэдээлснээр, дээрх хугацаанд борлуулалтын хэмжээ 14.6 их наяд иень буюу 130
тэрбум ам.долларт хүрсэн аж. Энэхүү үзүүлэлтийг өнгөрсөн оны мөн үетэй
харьцуулахад 3.4 хувиар өссөн үзүүлэлт юм. Мөн үйл ажиллагааны ашиг 11 тэрбум гаруй
ам.доллар байсан нь 15 хувиар өссөн байна.
Энэ хугацаанд
Хойд Америкийн борлуулалт мөн нэмэгдсэн боловч ган болон бусад материалын үнэ
өссөнтэй холбоотойгоор ашгийн хэмжээ бага байжээ.
“Toyota” компани энэ санхүүгийн жилийн
борлуулалтын урьдчилсан таамгийг өсгөж, 260 тэрбум ам.доллар хүрнэ хэмээн
тооцоолж байгаа юм. Мөн бүтэн жилийн цэвэр ашиг 20 тэрбум ам.доллар давах төлөвтэй байгаа ажээ.