Английн банкинд хадгалагдаж буй алтаа буцаан татахыг хүсч байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2018-11-06 17:01:30

МОСКВА. /ТАСС/. Венесуэлийн засгийн газар алтан гулдмай хэлбэрээр Английн банкинд хадгалагдаж буй 550 сая орчим ам.долларыг буцаан татахыг хүсч байгаа тухай “Ройтерс” агентлаг мэдээлэв.


Тус улсын Ерөнхийлөгч Николас Мадуро Венесуэльд 14 тонн алтыг буцаан татахыг оролдож байгаа аж. Харин Английн банк энэхүү үнэт металлыг хэрхэн ашиглахаар төлөвлөж байгааг нь тодруулахыг хүсчээ. Ийм их хэмжээний алтыг тээвэрлэхэд зайлшгүй хийлгүүлэх шаардлагатай даатгалыг авах боломжгүйгээс Венесуэлийн эрх баригчид ойрын хоёр сарын хугацаанд зорилгоо биелүүлж чадахгүй аж.


Венесуэлийн алтны нөөцтэй холбоотой үйл ажиллагаанд хориг тавихыг уриалсан хориг арга хэмжээнүүдийг нэвтрүүлэхийг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп энэ сарын 1-нд үүрэг болгожээ. “Авилгал хээл хахууль авах зорилгоор улс орныхоо баялгийг хулгайлах,  хараа хяналтгүй удирдлагын замаар Венесуэлийн дэд бүтэц, экологт хохирол учруулахад нь АНУ-ын засаг захиргаа Венесуэлийн эрх баригчдад саад учруулах бодолтой байна” гэж Цагаан ордны хэвлэлийн албанаас тараасан мэдэгдэлд дурдсан байна. 

Related news