Эх орончдын дуу хоолой арга хэмжээ болов
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлс төрийн нам үүсэн байгуулагдсаны 95 жилийн ой, “Эх орончдын өдөр”-т зориулсан “Эх орончдын дуу хоолой” арга хэмжээ өчигдөр Тусгаар тогтнолын талбайд боллоо.
Энэ удаагийн арга хэмжээнд МАХН-ын удирдлага, гишүүд дэмжигчид, УИХ, Засгийн газрын гишүүд, Ногоон намын удирлага, гишүүд, иргэний хөдөлгөөн, ТББ-ын төлөөллүүд оролцов.
МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Сүхбаатар нээж хэлсэн үгэндээ, “Монгол Улсын Улс төрийн намын тухай хуульд иргэдийг эвлэлдэн нэгдсэнийх нь төлөө намын гишүүнийх нь хувьд мөшгин мөрдөх, гутаан доромжлох, дарамтлахыг хориглоно гэж заасан байдаг. Гэтэл өнөөдөр хууль шүүхийн байгууллага хууль, шүүхийн байгууллага шударга ёсыг тогтоох нэрээр, авлигатай тэмцэх нэрээр МАХН, түүний удирдлагатай тэмцэх ажлыг явуулж байна. Бид үүний эсрэг тэмцэх ёстой. Эрх баригчид биднийг сонгуульд оролцуулахгүйн төлөө бүхнийг хийж байна. Үүний эсрэг бид Сонгуулийн хувьсгал хийх ёстой. Хийхийн тулд эвтэй, хүчтэй байх ёстой шүү” гэв.
Тус арга хэмжээнд Эрс шинэчлэл хөдөлгөөн, Монгол Улсын аюулгүй байдлын төлөө зүтгэе, Бүтээлч иргэдийн нэгдсэн холбоо, Байгаль хамгаалах хөдөлгөөн зэрэг иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд оролцож дуу хоолойгоо илэрхийлэв.
Б.Туул