Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж АСЕМ-ийн сэдвээр лекц уншлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ
gantuya@montsame.mn
2016-03-01 19:48:46

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж "Корпорайт-2" төвд "АСЕМ гэж юу вэ?" сэдвээр 1000 иргэнд зориулан лекц уншлаа. 

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тус лекцийг нээж хэлэхдээ "АСЕМ-ийн өдөр", "Эх орончдын өдөр"-ийн мэнд хүргээд, энэ хоёр өдөр давхцаж байгаа нь онцгой тохиолдол гэв. Ингээд АСЕМ гэж юу болох, АСЕМ яагаад байгуулагдсан, АСЕМ-ийн бүтэц зохион байгуулалт,  АСЕМ-ийг яагаад улс төрийн олимп гэж нэрийддэг, АСЕМ Монгол улсад ямар үр нөлөөтэй, дээд хэмжээний уулзалтыг улсдаа зохион явуулах нь ямар ач холбогдолтой зэргийг дэлгэрэнгүй тайлбарлав. 

Ерөнхийлөгчийн лекцэнд  Зэвсэгт хүчин, Хууль сахиулах байгууллагын алба хаагчид, оюутан сурагчид, Нийслэлийн төр захиргааны алба хаагчид, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн албан хаагчид, сэтгүүлчид, АСЕМ-ийн чуулга уулзалтын үеэр ажиллахаар бүртгүүлсэн иргэд, АСЕМ-ийн ажлын хэсэг, Гадаад хэргийн яамны ажилчид зэрэг 1000 гаруй төлөөлөл оролцлоо. 

Н.Гантуяа

Related news