Д. Сүхбаатар жанжины хөшөөнд цэцэг өргөлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2016-03-01 16:53:13

Өнөөдөр бол эх орончдын баярын өдөр. Улс төрийн  нам байгуулагдсаны 95 жилийн ой тохиож байна. 1921 оны 3 сарын 1-ний өдөр Монгол улсын ууган нам болох МАН үүсгэн байгуулагдаж байсан хэдий ч энэ өдрийг эх орноо гэсэн хүн бүрийн баярын өдөр болгон тунхагласан.

Энэ жил МАН, МАХН нэгдэн эх орончдын баяраа тэмдэглэж байгаа жишгийн дагуу Сүхбаатар аймгийн МАН, МАХН нэгдэн их жанжин Д.Сүхбаатарынхаа талбайд хоёр намын гишүүд дэмжигчдийн хамтаар цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ.

Цэцэг өргөх арга хэмжээнд ахмад, дунд, залуу үеийн төлөөлөл болсон 100 гаруй хүмүүс хүрэлцэн ирж оролцсон юм.

Ийнхүү хоёр нам маань нэгдэж баяраа тэмдэглдэж байгаа нь цаашид орон нутгийн түвшинд хамтран ажиллах эх суурь, эв нэгдэл, хамтын хүчийг илтгэж буй юм хэмээн Сүхбаатар аймгийн МАН-ын хорооны дарга З. Энхтөр хэллээ.

Т. Одончимэг

Related news