"АСЕМ гэж юу вэ" сэдвээр лекц уншина

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-03-01 13:18:23

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр "АСЕМ гэж юу вэ" сэдвээр лекц уншина.

Ерөнхийлөгчийн лекцэд төрийн албан хаагч, оюутан сурагчдын төлөөлөл нийт 1000 хүн оролцох юм.

Энэ оны 7 дугаар сард манай улсад АСЕМ-ийн дээд түвшний 11 дэх удаагийн уулзалтыг зохион байгуулахаар шийдвэрлэн, бэлтгэл ажлууд үргэлжилж байна.

Ази, Европын дээд түвшний уулзалтад 4000 гаруй төлөөлөгч оролцох бөгөөд одоогийн байдлаар 20 гаруй орны төрийн тэргүүн оролцохоо мэдэгдсэн. Мөн  хэвлэл, мэдээллийн байгууллагын 800 орчим сэтгүүлч ажиллана.

Хамгийн сүүлийн мэдээгээр Засгийн газрыг өнөөдрийг АСЕМ-ийн өдөр болгон тэмдэглэхээр шийдвэрлэсэн тухай мэдээлэгдэж байна. Ерөнхийлөгчийн лекцийг зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулах аж.

Б.Туул

Related news