Дорнодын МАХН-ын хорооны даргаар "Насны зам" компанийн захирал сонгогджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2016-02-29 11:51:04

Дорнод аймгийн МАХН-ын хорооны хурал саяхан болж “Насны зам” компанийн захирал Ж.Энхжаргалыг даргаараа сонгожээ.

Тэрээр энэ сонгуульд аймгийн намын хороог толгойлон оролцох болж байна. Дорнодын иргэд "Энхжаргал 2012 онд “Замтайгаа ирлээ” хэмээн Дорнод аймагт нэр дэвшин ялагдаад буцахдаа замаа “аваад” явчихсан нөхөр" гэж ярьцгаадаг. Дорнод ирэх замыг замхруулаад экс ерөнхий сайд Н.Алтанхуягаас сануулга авч байсан удаа бий.

Б.Туяа

Related news