Сумдын эмнэлгийг шаардлагатай зарим тоног төхөөрөмжөөр хангав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬӨмнөговь аймгийг 2013-2016 онд хөгжүүлэх аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу эрүүл мэндийн салбарт шаардлагатай тоног төхөөрөмж техник хэрэгслийг эрүүл мэндийн төв, сумдын эмнэлгүүдийн эмч мэргэжилтэн, удирдлагуудад аймгийн Засаг дарга Б.Бадраа болон холбогдох хэлтсийн дарга нар хүлээлгэн өгсөн байна.
Унтуулгын аппарат, Мэс заслын багажийн иж бүрдэл, Дуслын автомат шавхуурга, Тарианы автомат шавхуурга, Пульсоксиметр, Мэс ажилбарын хагалгааны гэрэл, Гематологийн анализатор /хагас автомат/, Эх барих эмэгтэйчүүдийн багажны иж бүрдэл, Эх барихын мэс заслын иж бүрдэл, Ургийн монитор, Сорох төхөөрөмж, Шүдний эмнэлэгийн тоног төхөөрөмж багаж хэрэгсэл зэрэг эрүүл мэндийн салбарт хэрэгцээтэй маш олон тоног төхөөрөмжөөр хангасан юм.
Мөн тоног төхөөрөмжөөр хангаад зогссонгүй эмч мэргэжилтнүүдийн боловсрол, ур чадварт орон нутгаас анхаарч ажиллаж байгаа юм. Тухайлбал ХБНГУ, Япон улс, БНСУ, Тайланд улс, БНХАУ-д эмч мэргэжилтнүүдийг сургалтанд хамруулжээ. Үүний үр дүнд эрүүл мэндийн салбарт тулгамдаад байсан техник хэрэгслийн дутагдал, эмч мэргэжилтнүүдийн ур чадварын асуудлыг цогцоор нь шийдвэрлэсэн юм.
Өмнөговийн иргэд Өмнөговьдоо оношлуулж эмчлүүлэх бүрэн боломжоор хангагдаж, Улаанбаатар явж эмчлүүлэгчдийн тоо 2012 онтой харьцуулахад 43,1 хувиар буурсан байна.
Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн