Гэмт хэрэг буурч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2016-02-26 14:56:32

Сүхбаатар аймгийн хэмжээнд гэмт хэрэг зөрчлийн үзүүлэлт өмнөх оноос буурсан гэдэг таатай мэдээлэл байна. Гэхдээ орон байрны хулгай нэмэгдсэн, хүүхэд оролцсон гэмт хэрэг өмнөх онд 6 байсан бол 19 болж өссөн байна.

Мөн цагаан сараас хойш шилийн богд руу гарсан хүмүүс тэнгэр хангай руу буугаар буудах явдал нэлээд гарлаа. ийм үйлдэл байж болох уу, үүнд  цагдаагийн байгууллага анхаарлаа хандуулж ажиллаж чадаагүй тал дээр төлөөлөгчид шүүмжлэлтэй хандаж байлаа. Цагдаагийн байгууллагын хувьд ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, ажиллах орчин нөхцөлийг сайжруулах тал дээр их ажил хийгдсэн. Цагдаагийн конторын тохижолт, хөнгөлөлттэй нөхцөлөөр ажилчдын орон сууц барьсан зэрэг хийж бүтээснийг нь сайшааж байна.

Гэвч Цагдаа нарын ёс зүй, зан харьцаатай холбоотой асуудлаар санал бодлоо ч хэлсэн. Хүмүүстэй ширүүн дориун харьцдаг, ёс зүйн зөрчил гаргадаг. Манайд ийм асуудал байгаа нь үнэн, үгүйсгэх аргагүй гэдгээ ч цагдаагийн дарга, хурандаа Ж. Батбаатар хүлээн зөвшөөрч байна, цаашид анхаарч ажиллана гэдгээ хэллээ.

Т. Одончимэг

 

 

 

Related news