Байнгын хорооны дарга Ж.Батзандан иргэдээс өргөдөл хүлээн авав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2016-02-25 14:59:05

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга Ж.Батзандан өнөөдөр /2016.02.25/ Нийслэлийн Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр Байнгын хорооны дарга иргэдийн өргөдлийг хүлээн авч, хууль тогтоомжийн хэрэгжилтийг боловсронгуй болгох асуудлаар иргэдийнхээ саналыг сонсов. Түүнчлэн яаралтай шийдвэрлэвэл зохистой өргөдөл, гомдлыг холбогдох газар, албаны хүмүүст хүргүүлэхээр тогтлоо.

Уулзалтын төгсгөлд, Өргөдлийн байнгын хорооны дарга Ж.Батзандан иргэдийн саналыг сонсч, сонирхсон асуултад хариуллаа хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Related news