Хотын төвөөс мал гаргах ажлыг эрчимжүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2016-02-22 11:32:54

Энэ жил өвөл хүндэрч мал их зутарсан учраас Баруун-Урт хотын төвд нэлээд хэдэн айлууд хашаандаа мал тэжээж байна.

Уг нь сумын ИТХ-аас гаргасан захирамжаар хотын төвд мал тэжээх, оруулахыг хориглосон. Гэвч цаг үеийн нөхцөл байдалтай эвлэрэн өвлийн хэдэн сард иргэдийн малыг нэг их хөөж туугаагүй.

Харин урин цаг наашилж байгаа учир хотын төвөөс мал гаргах ажлыг эрчимжүүлээд байна. Одоогоор 100 гаруй толгой мал хотын төвд байна гэсэн тоо гарчээ. Мөн уяачид морио хашаандаа тэжээх тохиолдол ч их байна. Энэ байдал аймгийн аварга хүлэг шалгаруулах хурдан морины уралдаан болохтой холбоотойгоор эрс нэмэгджээ.

Тэгвэл эдгээр мал бүхий иргэдийн малыг 3 дугаар сарын 15-ны дотор гаргаж дуусгах захирамж гарчээ. 

Т. Одончимэг 

Related news