ОХУ "Зика" вирустэй тэмцэх арга хэмжээ авч эхэллээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
sarnai@montsame.mn
2016-02-16 16:40:51

ЖЕНЕВ. /TASS/. ОХУ "Зика" вирусийн тархалтыг зогсоох өндөржүүлсэн арга хэмжээ аван ажиллаж байна хэмээн Эрүүл мэндийн сайд Вероника Скворцова даваа гарагт мэдэгдлээ.

Вирусийн халдварт нэрвэгдсэн 21 орноос ирж буй хөлөг онгоц, нисэх онгоцонд ариутгал хийж ОХУ-д нэвтрэхээс өмнө бүх зорчигчийг шалгаж байна гэж тэрээр хэлэв.

Мөн түүний хэлснээр, ОХУ-ын эмч нар вирусийг хэрхэн оношлох болон эмчлэх арга зүйн зөвлөмж боловсруулсан байна.

Х.Сарнай

 

Related news