ИЗНН-ыг АН-д нэгтгэх ажлын хэсэг хуралдаж эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-02-02 15:12:58

Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл өнөөдөр хуралдаж, ИЗНН болон МҮАН-ыг намдаа нэгтгэх санал хүргүүлсэн. Тэгвэл дөнгөж сая ИЗНН-ыг АН-д нэгтгэх ажлын хэсэг хуралдаж эхэллээ.

Ардчилсан намаас ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Р.Амаржаргал ахалж байгаа ба ажлын хэсгийг Г.Батхүү, Д.Бат-Эрдэнэ, С.Эрдэнэ, Л.Эрдэнэчимэг нарын гишүүдээс бүрджээ.

Харин ИЗНН-аас гарсан ажлын хэсгийг намын дарга С.Оюун ахалж буй. Ажлын хэсэгт намын дарга Ц.Ганхуяг, Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Хүдэр-Ян, дэд дарга М.Хүрэлсүх, М.Энхтайван, Ч.Базар нар багтсан байна. 

Б.Туул

Related news