УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ
gantuya@montsame.mn
2016-01-26 10:44:39

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан 10.20 минутад 51.3 хувийн ирцтэй эхэллээ.  

Хуралдааны эхэнд Засгийн газар 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдөр өргөн мэдүүлсэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлж байна. Хуулийн төслүүдтэй холбоотой 60 зарчмын зөрүүтэй саналыг байнгын хорооноос дэмжсэн бөгөөд найруулгын шинжтэй 40 санал гарчээ. Эдгээрээр нэг бүрчлэн санал хураалт явуулж байна.  

Үүний дараа УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар, С.Бямбацогт, Н.Батцэрэг нарын 10 гишүүний энэ сарын 04-нд өдөр өргөн мэдүүлсэн “Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлал /2016-2030 он/ батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэх юм. 

Н.Туяа

Related news