Чуулганы хуралдаанаар 11 асуудал хэлэлцэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-01-26 09:37:31

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар нийт 11 асуудал хэлэлцэнэ.

Хуралдаанаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай, Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, Тариалангийн тухай, Хүний хөгжил сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэрэг асуудлыг хэлэлцэхээр товложээ.

Дэгээр бол өнөөдөр байнгын хороо хуралддаг өдөр. УИХ-ын дарга З.Энхболд өнгөрсөн баасан гарагт ирц бүрдэхгүй байсан тул хуралдааныг өндөрлүүлж, мягмар гарагт чуулган зохион байгуулахаа мэдэгдсэн юм. Иймээс өнөөдөр чуулган хуралдах гэж байна.

Б.Туул

 

Related news