АН-ын бүлэг үдээс хойш хуралдана
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр үдээс хойш 14 цагаас хуралдахаар болов.
Унгар Улсын Ерөнхий сайд Виктор Орбаны айлчлалын хүрээнд тус бүлгийн хуралдаан хойшилсон байна. Мөн УИХ дахь МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвслийн бүлгийн гишүүд айлчлалын зарим уулзалтад оролцож байгаа тул бүлгээ 14 цагаас хуралдахаар болжээ.
Одоогоор Төрийн ордонд УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит хуралдаанаа хийж байна.
Б.Туул