“Байгууллагын соёл, нэгдмэл байдал, гэр бүл хамтын хөгжлийн жил” болгожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2016-01-18 14:23:27

Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг 2016 оныг “Байгууллагын соёл, нэгдмэл байдал, гэр бүл хамтын хөгжилийн жил” болгон зарлажээ.

Нэрлэсэн жилийн хүрээнд ажилчдынхаа хандлагыг өөрчлөх, хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх сургалтыг зохион байгууллаа. Сургалтаар эмнэлэгийн ажилтнуудад Нэгдсэн эмнэлэгээр үйлчлүүлж буй иргэдтэй хэрхэн зөв зохистой харьцах, тэдний хэрэгцээ шаардлаганд нийцсэн үйлчилгээ үзүүлэх арга барил дадал заншил сэтгэлгээний өөрчлөлтийг эзэмшүүлэх талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгчээ.

Мөн удирдлагуудад зориулсан удирдагч хүн гэж ямар байх ёстой, харьцаа хандлагын тухай сургалтыг зохион байгуулсан бөгөөд нэрлэсэн жилийн хүрээнд үйлчлүүлэгчийн хүсч буй хэрэгцээ шаардлагад нийцсэн эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэхэд онцгой анхааран ажиллах гэнэ.

Б.Гантуяа

Related news