Төв аймаг энэ онд 2080 га газар өмчлүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2016-01-18 11:06:13

Төв аймгийн ИТХ-ын 87 дугаар тогтоолоор энэ онд  2077.9 га газрыг өмчлүүлнэ.

Үүнээс: Одоо эзэмшиж байгаа хашааны газраа өмчлөх хүсэлтэй 1074 иргэнд  148.4 га, шинээр  өмчлөх 8168 иргэнд 1684.6 га, улсын чанартай авто зам дагуу газар өмчлөх 3256 иргэнд  244.9 га буюу нийт 12498 иргэн 2080 орчим га газар өмчилж авна.

Иргэд ГХБХБГ-аас гаргасан 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөтэй танилцснаар хаана, ямар газар өмчлөхөө шийдвэрлэх бөгөөд  энэ тухай мэдээллийг Төв аймгийн Албан ёсны вэб, хуудсаас авах боломжтой. Ингэснээр аливаа маргаан, үл ойлголцол үүсэхгүй гэдгийг тус байгууллагын дарга М.Хүрэлбаатар онцоллоо.

Алтанбулаг, Аргалант, Батсүмбэр,Зуунмод, Жаргалант, Баянчандмань, Борнуур гэх мэт сумдад өмчлөлт харьцангуй өндөр бол Бүрэн, Баян-Өнжүүл, Дэлгэрхаан, Баян, Угтаалцайдам, Сүмбэр сумдад өмчлөл харьцангуй бага байгаа аж. .

Төв аймгийн ГХБХБАГ 2003 оноос дээрх ажлыг орон нутагт зохион байгуулснаар өссөн дүнгээр 37779 иргэн 7454.9 га газар өмчлөн авч, явц 42.0 хувь байна.

Төв аймаг Ш.Шүрэнцэцэг

Related news