Саудын Арабын импортын бүтээгдэхүүнд Иран хориг тавьлаа
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРТЕГЕРАН. /IRNA/. Ираны Засгийн газрын ээлжит бус хуралдаан өчигдөр болж, Саудын Арабад үйлдвэрлэгдсэн болон тус улсаар дамжин Иран руу импортлогдож байгаа бүтээгдэхүүнд хориг тавьжээ.
Мөн "Умра хаж" мөргөлд иранчуудыг оролцуулахгүй гэсэн шийдвэрийг Засгийн газрын гишүүд гаргасан байна.
Лалын шиит урсгалын номлогч Нимр аль-Нимрийг Саудын Араб цаазаар авсанд хилэгнэсэн жагсагчид Тегеран болон Мешхеде хот дахь Саудын Арабын консулын газарт халдсантай холбогдуулан тус улсын Засгийн газрын ням гарагт, Ирантай харилцаагаа тасаллаа гэж мэдэгдсэн билээ.
Д.Нямтулга
Related news

“Chinggis Khaan” International Airport Became One of the World’s Ten Most Improved Airports
15 hours

Health Minister Meets ADB Country Director to Discuss Projects and Programs in Health Sector
10 days