Баярын өдрүүдээр 4 хүү 5 охин мэндэлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРШинэ жилийн баяр болон баярын их амралтын өдрүүдэд Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлэгт найман эх амаржжээ.
Аав ээж, ахан дүүсээ баярлуулан дөрвөн хүү, таван охин шинээр мэндэлсэн байна. 2016 оны 1 сарын 3-ны өдөр хоёр ихэр хүү мэндэлсэн бөгөөд одоогоор эх хүүхдүүдийн биеийн байдал сайн байгааг эмч нар хэллээ.
Ийнхүү тэд шинэ оны анхны хүүхдүүд болж, аймгийнхаа хүн амын тоог есөөр нэмлээ.
Өнгөрсөн оны хүн амын завсрын тооллогоор Сүхбаатар аймгийн хүн амын тоо 59 мянгад хүрсэн билээ.
Т. Одончимэг
Related news

“Chinggis Khaan” International Airport Became One of the World’s Ten Most Improved Airports
12 hours

Health Minister Meets ADB Country Director to Discuss Projects and Programs in Health Sector
10 days