Э.Мөнхбилэг “Рио-2016” олимпийн сайн дурын багт ажиллана
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТШирээний теннисний олон улсын шүүгч Э.Мөнхбилэг “Рио-2016” олимпийн наадмын сайн дурынхны багт ажиллахаар болов.
Тэрбээр “Сингапур-2010”, “Наньжин-2014” залуучуудын олимп болон “Казань-2013” Универсиадад ширээний теннисний шүүгчээр ажилласан юм. Э.Мөнхбилэг нь 2014 оны залуучуудын олимпийн ширээний теннисний аваргын алтан медалийн төлөөх тоглолтыг шүүсэн гэдгээрээ олны танил болсон төдийгүй мэргэжилдээ өсч яваа, англи хэл эзэмшсэн чадварлаг шүүгч гэж Олон улсын ширээний теннисний холбоо үнэлж байдгийн баталгаа болгож олимпийн сайн дурын багт ажиллуулахаар ийнхүү сонгожээ.
Д.Өлзий
Related news

Their Majesties the Emperor and Empress of Japan Visit General Education School in Ulaanbaatar
1 day

General Police Department: Facilities Ready to Assist Lost Children During Naadam Celebrations
1 day

MiningWeek & MinePro 2025: “Mining Momentum in Mongolia: Driving Progress and Responsibility”
3 days