Байнгын хорооны хуралдаан хойшлов
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас Төрийн ордоны “А” танхимд хуралдах байсан ч ирц бүрдээгүй тул хойшлов.
Хуралдаанаар УИХ-ын гишүүн А.Бакей нарын 9 гишүүний өргөн мэдүүлсэн Хяналтын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэг болон УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг нарын 3 гишүүний өргөн мэдүүлсэн Үндэсний баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх эсэх хэлэлцүүлгийг хийхээр товлоод байсан юм.
УИХ дахь МАН-ын бүлгээс УИХ-ын Сонгуулийн тухай хуулиар зөвшилцөлд хүртлээ байнгын хороо болон чуулганы хуралдаанд суухгүй гэдгээ мэдэгдээд байгаа билээ.
Б.Туул
Related news

Health Minister Meets ADB Country Director to Discuss Projects and Programs in Health Sector
2 hours

The First National Shearing and Woolhandling Championships Hosted with Over 100 Participants
3 hours