Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойн хүндэтгэлийн арга хэмжээ боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2015-12-10 23:13:49

Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойн хүндэтгэлийн арга хэмжээ Баруун-Урт хотод боллоо.    

Сүхбаатар аймгийн АН-аас эрхлэн зохион байгуулсан энэ  арга хэмжээнд  сум бүрээс 12 төлөөлөгч оролцов. Мөн тус аймагт 1990 оны 1 дүгээр сард МоАХ-ны салбар зөвлөлийг байгуулсан анхдагч 14 гишүүнээс  зохицуулагч  Ж.Наранцогт, Г.Чинзориг, Г.Адьяа, Ш.Энх-Амар, Т.Доржготов  гээд  ардчиллын ахмад зүтгэлтнүүд оролцож  тэр үеийн  тэмцлийн  түүх дурсамжаа ярилцлаа.  Тус аймагт 1996-2000 онд, 2008 оноос   ардчилсан хүчин олонх болж аймгийн удирдллагад ажиллаж бодлогоо хэрэгжүүлэх боломж олдсон байна.

Харин сүүлийн долоон жилд  Сүхбаатар аймгийн хөгжлийн түвшинд гарсан өөрчлөлт нь  ард түмэн Ардчилсан намд илтгэл хүлээлсэнийг зүтгэлээр хариулсаны үр дүн гэж үг  хэлсэн хүмүүс үнэлж байв. 

Сүхбаатарчууд  Ардчиллын цэнхэр номоо хэвлүүлжээ

Тэртээх 25 жилийн өмнө Сүхбаатар аймагт ардчилсан хувьсгалын үйл явц хэрхэн өрнөснийг нэгтгэн харуулсан  “Сүхбаатар нутгийн Ардчиллын цэнхэр ном” хэвлэгджээ.

“Ардчиллын анхдагчдын алтан дурсамж”, “Ардчилсан хүчнийхэн аймгийн удирдлаганд ажилласан он жилүүд”, “Аймгийн ардчилсан хүчин бүх шатны сонгуульд оролцсон байдал”, “Төв, орон нутгийн сонин хэвлэлд нийтлэгдсэн материал” гэсэн үндсэн  дөрвөн  бүтэгтэй, үйл явдлын товчоон, гэрэл зургийн хавсралт  бүхий уг номонд 335 хүний намтар, дурсамж, 800 орчим оруулсан байна.

Аймгийн ардчиллын үүх түүхийг зөвхөн МоАХ, АН-аар хязгаарлалгүй ардчиллын анхны жилүүдэд үүсч буй болсон бусад нам, эвсэл, холбоод нь хэдийгээр өөр өөрийн тодорхой зорилго чиглэлтэй, үйл ажиллагааных нь хүрээ ялгаа заагтай байсан хэдий ч зорьсон ерөнхий зорилго, хүрэх эцсийн цэг нь нэг байсан учир үйл ажиллагаа, үүсгэн байгуулагчдын нь дурсамж, дуртгалаас энэ ном бүрдсэн байна.

   Сүхбаатар аймаг   Г.Сүхээ

Related news