"Гэрлэх ёслолын өргөө"-тэй боллоо
Өмнөговь /МОНЦАМЭ/ Тус аймагт "Гэрлэх ёслолын өргөө"-ний нээлт өнөөдөр боллоо.
Өмнөговь аймгийн засаг даргын мөрийн хөтөлбөр үндсэн чиглэлд тусгагдсаны дагуу "Өрх гэр бүлийг дэмжих хөтөлбөр"-ийн хүрээнд дээрх үйл ажиллагаа амжилттай зохион байгууллаа. Нээлтэд аймгийн засаг дарга Н.Наранбаатар, ИТХ дарга Х.Сугир, аймгийн орлогч дарга Х.Батболд, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Ү.Энхцацрал, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Б.Төмөрбат, Улсын бүртгэлийн хэлтсийн дарга Ч.Энхмөнх болон Монгол улсын гавьяат зүтгэлтэн, гэр бүл судлаач доктор профессор Х.Оюунчимэг нар уригдан оролцсон юм. Энэхүү хуримын өргөөнд анх удаагаа Сэврэй сумын харьяат Ганхүүгийн Ганбат, Бат-очирын Минжмаа нар гэрлэлтээ батлуулан хуримаа хийв.
3101 days