Кёнги аймгийн төлөөлөгчид Онцгой Байдлын газарт хоёр автомашин бэлэглэв
Дархан-Уул /МОНЦАМЭ/ БНСУ-ын Кёнги аймгийн Хурлын Найрамдлын бүлгийн дарга, Төлөвлөлт, Санхүүгийн хорооны гишүүн Ян Кён Сү тэргүүтэй төлөөлөгчид Дархан-Уул аймагт айлчлав. Дархан-Уул аймгийн урилгаар хүрэлцэн ирсэн эдгээр төлөөлөгчдийг аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат, аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинбат нар болон аймгийн ИТХ-ын тэргүүлэгч, зарим төлөөлөгчид хүлээн авч уулзалт хийлээ.
2969 days