Төрийн одон медалиар 88, салбарын шагналаар 22 хүн шагнууллаа
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын Хүндэтгэлийн хурал Залуучууд театрын их танхимд
боллоо. Энэ жилийн баяр наадмын хүндэтгэлийн үйл ажиллагааны үеэр
улс, эх орондоо өөрийн мэдлэг оюун, бие хүчээ зориулсан 88 иргэнд
Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон медаль, 22 иргэнийг салбарын болон
аймгийн шагналаар шагналаа.
2160 days