Саран дээр цөмийн реактор барина
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 15 /unian/. АНУ-ын Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах төв /NASA/ болон Эрчим хүчний яам ойрын дөрвөн жилийн хугацаанд Сарны гадаргуу дээр цөмийн реактор барих, суурилуулах төслийг хамтран хэрэгжүүлнэ. Албаны хүмүүсийн хэлснээр, энэхүү төсөл нь Ерөнхийлөгч Трампын сансар огторгуйг эзэмших, судлах талаарх ирээдүйн төлөвлөгөөний нэг хэсэг юм.
101 days