Олон улсын хүүхдийн спортын наадам болно
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Олон улсын спортын хүүхдийн 7-р наадам энэ сарын 12-17-нд гурав дахь удаагаа нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулагдах гэж байна. Энэхүү наадамд Монгол, ОХУ-ын Буриад, БНХАУ-ын ӨМӨЗО-ны нийт 1000 гаруй тамирчид байт харваа, бокс, волейбол, жүдо, сагсан бөмбөг, таеквандо, теннис, футзал, хөнгөн атлетик, чөлөөт бөх, ширээний теннис гэсэн спортын 11 төрлөөр оролцох юм.
2838 days