Ахмад мастерууд Шинэ Зеланд улсыг зорино
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Шинэ Зеландын Оакланд хотноо дөрөвдүгээр сарын 21-30-нд болох Дэлхийн мастеруудын спортын наадамд Монгол Улсаас оролцох баг тамирчдаа үдэн гаргах ёслол өнөөдөр Спортын төв ордонд болов.
Ес дэх удаагийн тус наадамд манай улсаас спортын зургаан төрөлд 30 гаруй тамирчин хүч, ур чадвараа сорин өрсөлдөх юм. Үдэн гаргах хүндэтгэлийн ёслолд БСШУСЯ-ны Биеийн тамир, спортын бодлого хэрэгжилтийн газрын дарга С.Чинбат, БТСГ-ын дарга Ц.Шаравжамц, Монголын мастеруудын биеийн тамир, спортын хорооны дарга Ч.Наранбаатар тэргүүтэй албаны хүмүүс оролцож, баг тамирчдад амжилт хүслээ. Дөрвөн жил тутамд зохион байгуулдаг энэ наадамд 165 орны 28 мянга гаруй тамирчин спортын 28 төрөлд өрсөлдөнө.
2574 days